Өсвөр насны хоёр хүүхэд усанд живж нас барсан тухай мэдээлэл ОБЕГ-т бүртгэгджээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд тогтоол усанд өсвөр насны 2 хүүхэд живсэн тухай дуудлагыг энэ сарын 17-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход 11 настай Х, Ж нар 20 метрийн урт, 5 өргөн, 2 метрийн гүнтэй тогтоол усанд живж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Уншиж байна |