Баяр наадмын өдрүүдээр гарсан осол болон гэр бүлийн хүчирхийлэл, бэртэл гэмтэлтэй холбоотойгоор мэдээлэл өглөө.
ГССҮТ: Энэ сарын 08-16-ны хооронд баяр наадмын амралттай байсан. Энэ хугацаанд ГССҮТ-өөр 4000 гаруй хүн эмчилгээ, үйлчилгээ авсан. Эдгээрээс ихэвчлэн автотээвэр буюу замын осол гэмтэл болон мориноос унасан хүүхдүүд ихээр ирсэн. Мөн баяр наадмын өдрүүдэд хөдөө орон нутгийн замд гэр бүлээрээ авто осолд орж гэмтэх, мөн согтуугаар хүчирхийлэл үйлдэхтэй холбоотой гэмтлүүд их гарсан.
Баяр наадмын өдрүүдэд гарсан осол гэмтлийн дийлэнх шалтгаан нь архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байдаг.
Мөн эдгээр өдрүүдэд ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 54 хүн ГССҮТ-д тусламж үйлчилгээ авсныг хэллээ.
Сүүлийн үед аялал зугаалгын үеэрээ иргэд газанд түлэгдэх, мөн автомашины арын суудлын зорчигч бүс зүүгээгүйн улмаас шидэгдэж хүндээр бэртэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Түүнчлэн барилга байшиндаа засвар хийх үеэрээ гар, хөлөө зүсэх, шөрмөсөө таслах зэрэг бэртлүүд ч олширсон. Тиймээс жижиг мэт боловч таныг болон хайртай дотны хүмүүсийг тань хамгаалах наад захын аюулгүйн дүрмээ сахихыг хүсэж байна" гэв.
Уншиж байна |