“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д нэмэлт өөрчлөлтийн дагуу ДОЛООГИЙН даваанд идэвхийн оноогоор хөлийн цэц Даян аварга Н.Батсуурийг давсан гэх шийдвэр гаргасан.
Тэгвэл Улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Наадам ингэж зохион байгуулахгүй ээ, Андуудаа. Хэлэх гэсэн бүх зүйлийг минь хэлчихжээ. Бас намар болохоор утаа ярьдаг шиг наадам болохоор дүрэм ярихаа болино уу! Намар нээлтийн барилдаанаас дүрмээ ярилцаад хавар хүртэл туршиж үзээд баталбал хэл ам гарахгүй дээ" гэсэн байна.