Үер, усны нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, ЦУОШГ-ын технологич, инженер Б.Цасанчимэг нар мэдээлэл хийж байна.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр "Улаанбаатар хотод энэ сарын эхнээс үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэн. 31.6 мянган өрхийн 121.1 мянган хүн үерт өртсөн. Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, СХД-ийн үерт өртсөн 243 өрхийн 743 иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлэх ажлын зохион байгуулж ажиллалаа.
Үерийн ус даланг давсантай холбогдуулан даланг хүчитгэх, аюулгүй болгох чиглэлээр 80 мянга орчим шуудай, 900 метр/куб элс шороо байрлуулахад 300 орчим машин механизм ажилласан. Сэлбэ голын усны урсацыг сайжруулах, усны түвшинг бууруулахаар гурван чиглэлд усны голидролыг нэмж сэтлэх ажлыг зохион байгууллаа. Нийтийн орон сууц усанд автсантай холбоотойгоор зургаан хоногийн турш ус соруулах арга хэмжээг зохион байгууллаа. 9240 тонн усыг зөөх арга хэмжээг ажилласан. Нийтдээ 144 барилгаас ус соруулах ажлыг зохион байгуулсан. Энэ сарын 14-ны байдлаар 144 барилгаас 143-ынх нь усыг соруулах ажлыг зохион байгуулж, СӨХ-нд цаашид холбогдох хор уршгийг арилгах ажлыг зохион байгуулаарай гэдэг үүрэг чиглэлийг өгсөн. Өнөөдрийн байдлаар БЗД-ийн 43 хорооны нэг барилга дээр ус соруулах арга хэмжээ үргэлжилж байна. Учир нь тус барилгад хөрсний гүний усны нэвчилттэй байгаа учраас ус соруулах ажлыг үргэлжлүүлж байна. Үерийн улмаас 10,5 тонн лаг шаврыг зөөсөн. Нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэхүү үйл ажиллагаанд 14043 хүн үүрэг гүйцэтгэж ажиллаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэдийн болон Сэлбэ голын дагуух иргэдийн амьдрал хэвийн байдалд шилжсэн" гэлээ.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл "Өнгөрсөн амралтын өдрүүдэд 11 аймгийн 22 суманд 37 удаагийн үер усны дуудлага ирсэн. Найман аймаг нийслэлд есөн хүн үер усны ослоор амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа. Өнөөдрийн байдлаар гурван аймгийн дөрвөн суманд 5 хүний уснаас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Говьсүмбэр аймгуудад 2300 бог мал үерийн усанд урсаж хоргодсон. Хоргодсон малын сэг зэмийг булах ажлыг зохион байгуулж байна" гэлээ.
ЦУОШГ-ын технологич, инженер Б.Цасанчимэг "Ирэх долоо хоног буюу хугацааны дунд үеэр өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр энэ сарын 22, 23, 24, 25-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Улаанбаатар хотод 18 болон 22-23-нд дуу цахилгаантай аадар бороо орно
Уншиж байна |