НӨАТ-ын буцаан олголтоор автотээврийн хэрэгслийн албан татвараа төлөх боломжтойг татварын байгууллагаас мэдээлж байна. Төлөх боломжтой татварын төрөлд:
- Автотээврийн хэрэгслийн албан татвар,
- Галт зэвсгийн албан татвар,
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
- Газрын төлбөр /газар эзэмшигч/,
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
- Малын тоо толгойн албан татвар,
- Авто замын байгууламж ашигласны төлбөр орж байна.
НӨАТ-ын энэ оны II улирлын буцаалтыг долоодугаар 24-нөөс эхлэн олгох юм.