Хүчтэй аадар борооны улмаас Сайншандын Ханбаянзүрх хайрхан, Хамарын хийд чиглэлийн авто замын зарим хэсэг сэтэрч, их хэмжээний эвдрэл үүссэн байна. Иймд дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулах хүртэл тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэрийг Сайншанд сумын ЗДТГ-аас гаргажээ.
Зам засварын ажлыг холбогдох байгууллагын ажилтан, алба хаагчид гүйцэтгэн ажиллаж байна. Иймд иргэдийг Хамарын хийд хүртэл дараах түр замын маршрутаар зорчихыг Онцгой байдлын ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.