Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил жилийн ой, Улсын баяр наадамд төрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд Төрийн тэргүүн цол, энгэрийн тэмдэг олгосны дараа сэтгэгдлээ хуваалцлаа.
Улсын арслан М.Бадарч "Ард түмнийхээ уухайн дуугаар эрч хүч авч, сайхан барилдлаа. Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний хамт олондоо барилдлаа. Бид энэ жил багаараа сайхан барилдлаа. Манай Алтан цомд барилдсан бөхчүүдээс гурван сайхан улсын цолтон төрлөө. Зэвсэгт хүчний алдар спорт хорооныхоо хамт олонд баярлалаа. Ивээн тэтгэдэг "Нутгийн буян" компанийнхан болон гэр бүл эхнэр, хадмууд, төрүүлж өсгөсөн аав ээж, таван ах дүү нартаа баярлалаа. Нутгийнхаа 100 жилийн ойд бэлэг барих мөрөөдөлтэй байлаа. Багш нарынхаа заавар зөвлөгөөгөөр сайхан барилдлаа" гэлээ.
Улсын гарьд Ц.Бямба-Отгон "Та бүхэн сайхан наадаж байна уу. Сайхан наадам боллоо. Өвөрхангайчууд Их Монгол хүчтэн дэвжээнийхэн сайхан наадлаа. Монголын ард түмэн сайхан наадлаа. Та бүхэн үргэлжлүүлээд сайхан наадаарай. 2009 оноос хойш Арслан Ганхуяг багшийнхаа араас төрийн наадамдаа үзүүр түрүүнд үлдсэндээ баяртай байна. Энэ бол Их Монгол хүчтэн дэвжээний хүчит бөхчүүдийн хувьд зөвхөн эхлэл байх болно. " гэлээ.
Уншиж байна |