Үндэсний их баяр наадмын хурдан соёолон морьд барианд орлоо. Гарааны зурхайгаас 122 морь эргэснээс Дархан-Уул аймгийн Г.Ариунболдын 909 дугаартай хурдан хээр үрээ түрүүлэн ирж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.
Аман хүзүүнд Монгол Улсын тод манлай уяач Чулуунбатын хүү Батжаргалын хурдан зээрд үрээ хурдаллаа. Гуравт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар үрээ, дөрөвт Өвөрхангай аймгийн уяач Сэнгээгийн Бямбасүрэнгийн зээрд үрээ, тавд Дундговь аймгийн Сайнцогт сумын уяач Одонбаатарын Болдсүхийн хонгор үрээ хурдаллаа.
Уншиж байна |