Улсын хэмжээнд авто замын 528 хяналтын цэгт 2000 орчим алба хаагч 24 цагаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн ослоос сэргийлж, үерийн эрсдэлтэй, эвдэрсан зам, гүүрийг хэрхэн тойрох зам чиглэлийг иргэдэд зөвлөн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ноцтой зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй ба Сэлэнгэ аймагт үер усны улмаас 2 гүүр тодорхойгүй хугацаагаар хаагдсан тул иргэдийн уг замд чиглэсэн зорчих хөдөлгөөнийг татгалзуулах зөвлөмж өгч, хөдөлгөөн зохицуулалт хийгдэж байна. Зам тээврийн ослын нийт 56 дуудлага, үүнээс согтуу жолоочтой холбоотой зургаан бүртгэгдсэнээс хуулийн дагуу шалган шийдвэрлэж байна.
Уншиж байна |