Тоглож байсан хүүхэд хайрга бутлах төхөөрөмжийн хоолойд гацаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант суманд НЭГ хүүхэд тоног төхөөрөмжид хавчуулагдсан тухай дуудлагыг энэ сарын 06-ны өдрийн 17:35 цагт хүлээн Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход 7 настай эрэгтэй Б тоглож байгаад хөл алдаж хайрга бутлах төхөөрөмжид орооцолдон дамжуулах төхөөрөмжийн хоолойд гацаж нас барсан байсныг ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.
Уншиж байна |