Хэнтийн нуруунаас эхтэй голууд үргэлжлэн орсон борооны улмаас эргээ даван үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байна. Тухайлбал Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай , Сөгнөгөр, зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Онон, Хэрлэн зэрэг голууд хүчтэй үерлэж байна.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн Мандал сум “Хараа” голын гүүр нурж гүүрэн дээгүүр зорчиж явсан ЗИЛ-131 загварын автомашин унаж жолооч болон автомашин алга болсон тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 22:49 цагт хүлээн Онцгой байдлын алба авчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид иргэн 42 настай Д -ыг “Хараа” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалжийн мэдээллээр тухайн иргэн аврах ажиллагаанд явж байсан аж
Уншиж байна |