Хэд хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас Улаанбаатар хот усанд автаад буй. Үүссэн нөхцөл байдлаас болж олон зуун хүн хохирч байгаа талаар Phys.org шинжлэх ухааны мэдээллийн агентлаг онцлон дурджээ.
"Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот их хэмжээний үерт автаж, олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Ази тивийн бүс нутгууд цаг агаарын эрс тэс уур амьсгалд өртөөд буй. Нэгэн жишээг дурдвал, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн өнгөрсөн даваа гарагаас хойш Хятадад хүчтэй аадар бороо орсны улмаас арав гаруй хүн амь үрэгдсэн байна. Мөн Улаанбаатар хотод энэ долоо хоногт усархаг аадар бороо үргэлжлэн орсны улмаас гол горхи усанд автаж, орон сууцны подваль хэсэг үерт автаж, автомашинууд урссан тохиолдол гарчээ.
Сэлбэ голын ойролцоо амьдардаг Баянзүрх дүүргийн оршин суугчид AFP агентлагт өглөөнөөс эхлэн орон нутгийн далангийн өндрийг нэмэгдүүлэх, аадар борооны улмаас үүссэн усны өсөлтийг зогсоохоор ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Хотын оршин суугч Дэлгэрсайхан хэлэхдээ, "Манай хөршүүд шөнийн 03.00 цагаас эхлэн далан дээр дахин давхрага нэмэхийн тулд өөр газраас шороо, чулуу авчирч эхэлсэн. Бид шөнөжин ажиллаж, орон сууцаа усанд автахаас сэргийлж чадсан" гэсэн юм.
Монгол Улс эрс тэс уур амьсгалтай бөгөөд жилийн хур тунадас 50-400 миллиметрийн хооронд хэлбэлздэг байна. Мөн нийслэлийн дэд бүтэц, тэр дундаа бохирын систем нь аадар борооны асуудлыг шийдвэрлэхэд хангалтгүй нөхцөл байдлаас болж үүссэн нөхцөл байдал нь тус улсын ард иргэдэд хүндрэл үүсгээд байгаа юм.
Мөн нэмж дурдахад уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зүсэр бороо алга болж буй. Зүсэр бороо, намираа бороо, шиврээ гэдэг нь маш бага хэмжээгээр олон өдөр орж газрыг хөрсийг гүн рүү нь ортол чийглэж усалдаг бороо юм. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зүсэр бороо, намираа бороо алга болж аадар бороо ихээр ордог болсноор айлууд үерийн үед урсах, мөн нүхэн жорлонгийн бохир урсах зэрэг маш олон эрсдэлүүд нэмэгдэж байгаа юм. Тиймээс хот төлөвлөлт болон Нийслэл хотын ус зайлуулах байгууламжийн системийг тэр чигт нь шинэчлэх шаардлага тулгарч байна" хэмээжээ.
Уншиж байна |