ГССҮТ-өөс баяр наадмын өдрүүдэд эрс нэмэгддэг осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны асуудлаар мэдээлэл өглөө.
ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч М.Өлзийдэлгэр
Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болох хүн амын дундах хоолны хордлого, архины хордлого, усанд живэлт, осол гэмтэл, тэр дундаа зам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэлтийн тохиолдлууд нэмэгддэг.
Иргэд та бүхнийг баяр наадмын өдрүүдэд анхаарал болгоомжтой амарч, зугаалж, наршилт, даралт ихсэх, усанд живэх, хоолны хордлого, архины хордлого, зам тээврийн осол гэмтлээс сэргийлж, 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна.
2022 оны эхний долоон сард 76 хүүхэд хурдны мориноос унаж бэртсэн. 2023 оны эхний зургаан сарын байдлаар нийт 620 хүн мориноос унаж гэмтсэнээс 28 нь хурдны мориноос унаж гэмтсэн хүүхэд байна.
Иргэд та бүхэн дараах зөвлөмжийг олон нийтэд түгээнэ үү. Үүнд:
Уншиж байна |