Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Нэн ховор "Хотон" шувууны хошууг зарж борлуулсан үйлдлийг илрүүлжээ
2023-07-06

 Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс, Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Багануур дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 05-ны өдөр "С", "Б" нар нь бүлэглэн нэн ховор ангилалд хамаарах "Хотон" шувууны 62 см урттай хошууг хууль бусаар хадгалж, бусдад худалдан борлуулж байсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

 

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл /Хууль бусаар ан агнах/-ийн 1 дэх хэсэг "...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай ТҮҮХИЙ ЭДИЙН ЗҮЙЛИЙГ ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН, ХУДАЛДАН АВСАН, ТЭЭВЭРЛЭСЭН, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн ЦУГЛУУЛГА хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хуульчилжээ. Монгол Улсад нэн ховордож байгаа ан амьтныг хууль бусаар агнах, худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

Shuud.mn
Сонин хачин