Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаасаа сэтэрч, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Сэлбэ гол дагуу байгаа жижиг гүүрүүдийг бүгдийг нь сэтэлж урсацыг нь сайжруулах арга хэмжээг яаралтай арга хэмжээ авна. Голын ай савд баригдсан барилга байгууламжийг нураах шийдвэр гаргана. Үүнээс бол голын урсац нарийсч асуудал хүндэрч байна" гэлээ.
Одоогоор Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаасаа сэтэрч, нөхцөл байдал хүндрээд байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 300 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд нэмэлтээр хүн хүч дайчилж байгаа юм. Иймд иргэд та бүхнийг тус чиглэлд зорчихгүй байхыг уриалж байна. Учир нь хайрга, шороо ачиж байгаа машин замын түгжрэлд орж, цаг хугацаа алдах эрсдэл бий болоод байна.