Сураггүй болсон иргэн боомилогдож нас барсан байсныг олж, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт сумын иргэн Ж энэ 02-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 10:30 цагт хүлээн Онцгой байдлын алба хүлээн авсан авсан.
Дуудлага мэдээллийн дагуу сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн 60 настай эрэгтэй Ж -ийг эрэн хайх ажиллагааг тус багийн Эгийн голын бургас, Ёохор-Уул, Тэргүүн-Өндөр гэдэг газруудаар нийт 8 км-ын тойрогт зохион байгуулж, тус сумын төвөөс хойд зүгт 1 км-т Норовлин багийн “Тоонот толгой” гэдэг газар ой модон дунд модноос боомилогдож нас барсан байсныг 12:55 цагт олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.
Уншиж байна |