Дөрвөн хоног үргэлжлэн орсон борооны улмаас зарим гол үерийн аюултай түвшин давсан тухай Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.
-Гол усны хэмжээ байх хэмжээнээсээ хэтэрч, үерийн аюултай түвшнээ давж байна. Одоогийн нөхцөл байдлын талаарх цаг уурын мэдээг өгөөч?
- Бид сарын сүүлээр ирэх сарын төлвийг гаргаж иргэдэд хүргэдэг. Зургаадугаар сарын сүүлээр долоодугаар сарын төлвийг гаргасан байсан. Уг мэдээнд баруун болон төвийн бус нутгаар сарын эхний хагаст усархаг аадар бороо орно гэсэн урьдчилсан мэдээ гарсан байгаа. Бороо оорно гэдэг нь гол усны түвшин нэмэгдэнэ гэж ойлгож болно.
Зарим хүмүүс ийм бороонд гол үерлэдэг юм уу гэж асууж байна Хэнтий нуруунаас усжих ихэнх гол мөрөн үерлэсэн нь бол үнэн. Олон жилийн дунджийг давсан гэдэг эхний үзүүлэлт, үерийн түвшинг давсан гэдэг нь хоёр дахь үзүүлэлт, үерийн аюултай түвшинг давсан гэдэг хамгийн сүүлийн үзүүлэлт буюу гурав дах үзүүлэлтийг давснаар гол мөрний усийг, ус судлалын инжинерүүд хэмждэг байгаа.
Хамгийн сүүлд үзсэнээр баруун болон төв, зүүн аймгуудын нийт гол мөрөн олон жилийн дунджаа даваад үерлэсэн байна. Ихэнх гол мөрөн үерийн түвшинг давчихсан байгаа. Баруун аймгуудаас Ховд гол, зүүн аймгуудаас Балж гол, төвийн бүсээс Сэлбэ, Улиастай гол үерийн аюултай түвшинг давсан байна
Иргэд эрсдэлийг маш сайн тооцоолж, цаг агаарын мэдээг мөн маш сайн ойлгоод хурдан арга хэмжээ авсан бол өнөөдрийн энэ байдалд хүрэхгүй байсан. Хамгийн их анзаарч харсан зүйл гэвэл иргэд стандартгүй хотод амьдарч буйгаа маш сайн ойлгож авлаа. Ингэснээр хотын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүднээс хариуцлага нэхэж байгаа нь маш сайн зүйл.
- Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ?
- Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, тогоо хөмрөх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах. Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах хэрэгтэй. Мөн үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг гарч тэндээ хүлээх нь зөв үйлдэл болно. Хамгийн гол нь цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах нь хамгийн их хэрэгтэй зүйл юм.
- Харин үер, усны аюулын дараа юу хийх хэрэгтэй юм бол ?
Иргэд хамгийн түрүүнд эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих хэрэгтэй. Үүний дараагаар шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах зөв юм. Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллагаас туслалцаа авахыг зөвлөж байна. Мөн дараах зүйлс танд хэрэгтэй:
Тиймээс дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Уншиж байна |