Нийслэлд бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин нэмэгдэж, голын дагуух айл өрх усанд автах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн билээ. Уг асуудалд холбогдох байгууллагынхан газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байна. Цаг үеийн байдалтай холбогдуулан СХД-ийн онцгой байдлын хэлтсээс мэдээлэл өгсөн юм.
СХД-ийн онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Д.Бэхбаяр
"Сүүлийн хэдэн өдөр үргэлжилсэн бороо орсны улмаас нөхцөл байдал хүнд болж байна. Сэлбэ гол дагасан орон сууцнууд, зуслангийн бүсийн айл өрхүүд усанд автах тохиолдлууд маш их байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан онцгой байдлын байгууллага, мэргэжлийн анги, албад, нийслэлийн холбогдох газрууд эдгээр байршил дээр ажиллаж арга хэмжээ авч байна. Сэлбэ голын дагуу эрсдэлтэй бүсэд 1000 гаруй айл өрх амьдардаг. Тэдэнд сэрэмжлүүлэг, мэдэгдлийг өгч ажиллаж байна. Одоогийн байдлаар бэртэж гэмтсэн хүн байхгүй. Дөнгөж сая манай аврагч хоёр хүүхдийг уснаас гарган авсан" гэв.
Уншиж байна |