Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Сэлбэ голын эрэг дагуу 27 орон сууцны В1 давхар усанд автаад байна
2023-07-05

Цаг уурын байгууллагын мэдээлснээр Улаанбаатар хот орчимд 7 дугаар сарын 3-5-ны өдрүүд буюу 26 цагийн хугацаанд 28.4 мм хур тунадас орсон байна. Хэдийгээр энэ нь аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй боловч Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см давсан бол Сэлбэ гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна.

 

 

Үүний улмаас өчигдөр буюу долдугаар сарын 4-нд Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, 1 худалдааны төвийн граж /В1 давхар/, амины 5 байшин, 15 гэр, 2 автозам, 2 нүхэн гарц усанд автсан, 2 далан, гүүр задарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Дуудлагын дагуу  Нийслэлийн Онцгой байдлын газар,  дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс НЦУГ, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус суваг удирдах газар, дүүргүүдийн ЗДТГ, хороо, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтсийн  нийт 397 ажилтан, алба хаагч, 66 автомашинтайгаар  усыг соруулан шуудуу, далан татан ажиллалаа.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон бага насны хүүхэд, өндөр настан  зэрэг 526 иргэн, 306 орчим автомашиныг орц гарц хаагдсан байрнуудаас гарган аюулгүй болгож, 8 айл, 35 иргэнийг үер усны аюулаас авран хамгаалж, 61 иргэнд заавар өгч ажилласан байна.

  •  

Харин өнөөдөр буюу  долдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн 43-р хороо Сэлбэ голын эрэг дагуу 27 орон сууцны В1 давхар, граж, 26-р хороо Баянмонгол хорооллын нүхэн гарц, Сэлбэ гол дагуу “S outlet дэлгүүр”, Баруун уулын далан, Дүнжингарав худалдааны төвийн далангийн байршилд Нийслэлийн Онцгой байдлын газар,  дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, ЗДТГ, хороо, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн байгууллага, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын нийт 243 ажилтан алба хаагч, 46 нэгж техниктэйгээр усыг соруулан шуудуу, далан татан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
1966 онд УБ-т яг наадмаар их үер болсон. Ийм гамшиг 60 жилийн давтамжтай дахидаг нигууртай гэдэг?! Түүнээс хойш одоо 57 жил болж байна шүү!!!
2023-07-06
Зөвлөмж:
УБ хотын бүх барилга байгууламжууд үндсэн хөрөнгүүд ямар ч үнэ цэнэгүй болж хүн амьдрахад таагүй, эрүүл мэндэд хортой болж байна. Ард түмэн ухаарч үнэтэй байшин барилга худалдаж авахаа зогсоож, үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө хөдөө гарч таран суурьших хэрэгтэй дээ.
2023-07-06
zochin:
undur baishind bitgii bair avaarai mud nurna salhind hiisne shvv.uursduu duug harj bai
2023-07-05
irgen:
darga nar uuliin am bolgond huis edelber gazartai bolohoor sanaa zovohgyi tednii turul sadangiin biznes undur barilga shavaaralduulj barisaar hot niislel maani yavah gazargyi balgas bolj bna daa.
2023-07-05
Тэнгэр:
Гавар байшинд шавааралдан суусны гай
2023-07-05
Zambaraagui tuluvlultiin hor urshigiig baigali eej medrujlj bna daa. Zun boldogooroo bolno boroo ordogooroo orno. Ireeduigee erthen tuluvlu ajil hii.
2023-07-05
Үерийн хамгаалалтгүй хот орчин үед байдагаа ичээч энэ засгийн газар. Ингэж завараахаас ичээч
2023-07-05
Хи хи:
Тамын хаалга нээгдсэн гэсэн
2023-07-05