Газрын тухай хуульд бэлчээрийн асуудлыг зохицуулахаар нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн сарын 27-нд Байнгын хороонд танилцуулж, дараагийн хэлэлцүүлэгт дэмжсэн. Нүүдлийн мал аж ахуйг устгах зорилго агуулсан Газрын тухай хуулийн төслийг эргүүлэн татахыг шаардаж иргэний нийгмийн байгууллагууд, хуульч, сэтгүүлчид мэдээлэл хийлээ.
Иргэдийн төлөөлөл: " УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нараар ахлуулсан хоёр ажлын хэсгээс газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийн доор хоёр хуулийн төсөл өргөн барьчихсан. Өнөөдөр Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэх гэж байгаа юм байна. Тиймээс иргэд одооноос маш анхааралтай байх хэрэгтэй болоод байгаа юм.
Энэ хуулийн төсөл нь уламжлалт мал аж ахуй, бэлчээр зэрэг зүйлсийг үгүйсгэсэн, устгасан хашаалж болно, газар дээрээ 1,5 га төмс, хүнсний ногоо тарьж болно гэсэн зохицуулалт тусгасан байсан. Хэрэв газрын тухай хуулинд өөрчлөлт орсноор өнөөдөр монгол улсад хар өдөр болж болзошгүй байна. Дэлхий дээр хоёр том соёл иргэншлийн нэг нь нүүдлийн соёл иргэншил юм. Мал, бэлчээр малчин, гурав салшгүй холбоотой. Хашаалснаар монгол улсыг устгах хууль байж болзошгүй юм.
Бэлчээрийн аж ахуйг малчид уламжлалаараа өөрсдөө зохицуулаад явчихдаг. Тиймээс бэлчээрийг хуулиар зохицуулна гэдэг утгагүй зүйл. Малыг малчинтай нь хашаалах ёсгүй. Нүүдэл үгүй бол мал үгүй. Мал үгүй бол Монгол үгүй болох аюул бидэнд тулгарч байна" хэмээсэн юм.
Уншиж байна |