Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Н.Мандуул: Мах гурилын үнэ тогтворжуулахаар зээл авсан ААН-үүд үүргээ биелүүлээгүй
2023-07-04

Мах, гурилын үнийн өсөлтөд хийсэн шалгалтын талаар ШӨХТГ-ын дарга Н.Мандуул мэдээлэл хийлээ.

 

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул


Өнгөрөгч сар гаруй хугацаанд хоёр том шалгалтыг хийж дууслаа. Нэгдүгээрт гурилын нөөцийн схем. Үүний төрөөс зохион байгуулж байгаа нөөц бүрдүүлэх энэхүү үйл ажиллагаа маань хэр үр дүнтэй, үр ашигтай явж чадаж байна вэ гэдэг асуудал. Мөн хамгийн гол нь энэхүү нөөцийг бүрдүүлснээр гурилын үнийг тогтвортой хэмжээнд барих зорилгодоо хүрч чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг хөндсөн. Хоёрдугаарт, махны нөөций үйл ажиллагаа зэрэгт  шалгалт хийлээ. 

 

Мах гурилд өнгөрсөн онд 90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байдаг. Гэтэл энэхүү нөөц бүрдүүлэх схемийг нь нийлүүлэлтийн хомсдолыг арилгах үндсэн зорилгодоо хүрч чадахгүй байна гэж дүгнэсэн. Үүнд олон шалтгаан харагдаж байна. Тиймээс ирэх жилүүдэд үр дүнгүй байдал гаргахгүйн тулд одооноос засч залруулах шаардлагатай болж байна. Жишээ нь махан дээр авч үзэхэд л нөөц бүрдүүлэх уялдаа холбоо сул байна. Яам болон нийслэлийн хоорондын уялдаа муутай байна. Мөн хөнгөлөлттэй зээл олгох хугацаа нь оройтож олгогдсоноос үүдээд хугацаандаа нөөц нь бүрдэж чадаагүй. Ингэснээр хаврын хомстолоос сэргийлж чадаагүй байна. 

 

Өнгөрсөн жилүүдэд ойролцоогоор 12-15 мянган тонн махны нөөц бүрдүүлдэг байсан байна. Гэтэл энэ жил 7.7 мянган тонн махны нөөц бүрдүүлсэн буюу хоёр дахин бага мах нөөцөлсөн байна. Гэтэл үүнийх нь 3.2 мянган тонн нь зах зээлд нийлүүлэгдсэн байна. Энэ нь нөөцийн махны хомстолыг бий болгоход нөлөөлсөн нь эндээс харагдаж байна" гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
Чи зүгээр л амаа хамхи
2023-07-06