НӨАТ-ын баримтын хоёрдугаар улирлын бүртгэл дуусахад тав хоног үлджээ. Тодруулбал, 2023 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтын бүртгүүлэх сүүлийн хугацаа энэ сарын 8-ны өдөр хүртэл үргэлжлэх аж.
Төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 хүртэл амжиж бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас санууллаа.
Нэгдүгээр улирлын буцаан олголтоор татвар төлөгч 1,143,309 иргэнд 69.2 тэрбум төгрөгийн буцаан олголт өгсөн байна.