Хэнтий аймгийн шүүгч, прокурор, цагдаа нарын хууль бус үйлдлийн улмаас найман ишигний гэх хэрэгт хэлмэгдсэн ар гэрийнхэн болох өндөр настан, 1-12 насны хүүхдүүд эрх чөлөөний суулт зохион байгуулах талаараа мэдээлэл хийлээ.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын оршин суугч Г.Төрболд:
2021 оноос хойш буюу хоёр жилийн хугацаанд яригдаж байгаа энэ хэрэг бол хоёр айлын хонь, ямаа нийлж, бид цагдаа дуудан бичлэг хийж, тоолж салгуулсан. Гэтэл үүнээс хойш хэсэг хугацааны дараа малаа нийлүүлсэн айл найман ишиг дутсан хэмээн хуулийн байгууллагад хандаж, улмаар хилс хэргээр аав минь 2.6 сараар харин ээж минь 2 жилийн ял авчихсан Хэнтий аймгийн цагдан хориход байж байна.
Би Хэнтий аймгийн шүүх прокурор, цагдаа нарт итгэхгүй байна. Би энэ манай гэрийнхнийг ялгаварласан, газар усны маргаан, хилс хэргийн эсрэг зөндөө явж байна. Гэтэл нэг ч нааштай хариу байхгүй, холбогдох цагдаа байхгүй. Хоёр айлын малыг салгаж байхад манай 61 хонь алга болсон гээд өргөдөл өгсөн ч биднийх байхгүй. Дахиад өгсөн ч байхгүй. Гэтэл айлын найман ишигний нэхэмжлэлээр аав ээжийг минь яллаад хорьчихсон. Хэнтий аймагт үнэн мөнөөр шийдэж чадахгүй бол би шийдэх хүртэл нь явна.
Залуу хүмүүсийг хөдөө орон нутагт амьдарцгаая, сум орон нутагтаа төвлөрцгөөе гэж уриалдаг. Яг байдал дээрээ ийм нөхцөлд яаж амьдрах вэ? Нөхөр нь гаднынх тэгээд очоод суурьшихад "Чи манай нутгийнх биш, чи хулгайч" зэргээр байнгын дарамтална. Аав минь мал дээр гарсан эхний хоёр жил морь унаж чадахгүй явган явдаг байсан. Тэгэхэд сумын залуус ална хядна, Ононгийн мөсөн доогуур шургуулна гэж дарамталдаг байсан. Хилсээр бас үхрийн хэрэг тохох гэж өмнө нь хорьж байсан. Энэ мэтээр хэлмэгдсэн хүмүүс их байна гэж ээж минь эргэлтээр очиход уйлаад хэлж байсан.
Хөгжлийн банк, нүүрсний хэрэг гээд томчууд идэж уугаад зүгээр л явж байхад, ээж аавыг минь найман ишиг авсан гэж гүтгээд ялласанд гомдож байна. Бид үнэхээр аргаа барж энд ирсэн учир өнөөдрөөс талбай дээр суулт хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна " гэсэн юм.
Уншиж байна |