Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Ази, номхон далайн бүсээс Монгол Улс ганцаараа ОЙН ТҮНШЛЭЛД багтлаа
2023-07-03

“Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтэд Бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хуралдлаа.

 

 

2022 оны 11 дүгээр сард Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан билээ.

Европын Холбооноос олон улсын хэмжээнд санаачилан гаргасан “Ойн түншлэл”-д нийт 5 улс багтсаны нэг буюу Ази, номхон далайн бүсэд Монгол Улс ганцаараа багтаж байгаа юм.

Ойн түншлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, үүнтэй уялдуулан ойн салбарт учирч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт болох юм.Санамж бичгийн гол зорилго нь ойн тогтвортой менежментийн үндсэн алхмууд болох ой модыг нөхөн сэргээх, зохистой ашиглалт, хамгаалалтыг дэмжих, ойг түшиглэсэн эдийн засгийн салбар, орлогын эх үүсвэр бий болгоход чиглэж байна.Тухайлбал, ойн аж ахуйд суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ойн хамгаалалтын бүсийг нэмэгдүүлэх, цөлжилт, ойн хомсдол, доройтлыг бууруулах, биологийн төрөл, зүйлийг хамгаалах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн даацыг зохист хэлбэрт шилжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар зорьж байгаа юм.

 

 

Тус санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЗГХА-Ойн газар болон Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар хамтран 2023 оны 1 дүгээр сараас “Замын зураг”-ын төслийг хэлэлцэн тохиролцох ажлыг гүйцэтгэж эхэлсэн.

Энэ хугацаанд “Замын зураг”-ын төслийг аймаг, сумын ойн газар болон аймгуудын БОАЖГ-ын төлөөллүүдэд орон нутгийн байгууллагуудын оролцоог хангах, мэдээлэл дамжуулах, танилцуулах зорилго бүхий уулзалт, Шинжлэх ухааны болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд зэрэг бусад оролцогчдтой хийх уулзалтыг тус тус зохион байгуулан санал, хүсэлт, зөвлөмжийг тусган сайжруулалтыг хийлээ.

Улмаар энэ оны 6 дугаар сарын 9-ны өдөр ЗГХА- Ойн газрын дарга болон ЕХ-ны Хамтын ажиллагааны даргаа ахлуулсантөрийн байгууллагуудын оролцоотой Шинжээчдийн ажлын хэсэг хуралдан Замын зургийн төслийг хэлэлцэн санал зөвлөмжөө нэгтгэв.

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 3-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон ЕХ-оос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никейз нарын даргалдаг Бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаар “Замын зураг”-ийг эцэслэн баталлаа.

Ингэснээр Санамж бичиг байгуулагч талууд хэрэгжүүлэх арга хэмжээндээ шилжин төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх болно.

Shuud.mn
Сонин хачин
oliviastephen02:
Everyone deserves a happy relationship or marriage, I was hurt and heart broken when my husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr.Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, you can contact him now. I will advice anyone that have relationship problem or marriage problem, financial Difficulty, court case problem contact Dr Excellent now, he's the solution to all you problems. Here his contact. WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,Read about him here: https://drexcellentspellcaster.godaddysites.com
2023-07-03