Хятадын компани ажилтнуудынхаа шинээр мэндэлсэн хүүхэд бүрт 1,4 мянган доллар өгнө

Хятадын компани ажилтнуудынхаа шинээр мэндэлсэн хүүхэд бүрт 1,4 мянган доллар өгнө

Хятадын аялал жуулчлалын томоохон компани болох Trip.com Group ажилтнуудынхаа нийгмийн хангамжийн тал дээр томоохон алхам хийж, тус компанид ажилладаг хүмүүс бүл нэмж хүүхэдтэй болсон тохиолдолд хүүхэд бүрийн тоогоор мөнгөн тэтгэмж олгохоор болжээ.

 

Тодруулбал, Trip.com Group ажилтнуудынх нь гэрт бүл нэмсэн бол хүүхэд бүрийн тоогоор жил бүр 10 мянган юань буюу 1,4 мянган доллар олгох юм байна. Компанид гурваас дээш жил ажилласан хүмүүс энэ урамшууллыг хүүхдээ 5 нас хүртэл авах гэнэ. Энэ хөтөлбөр 2023 оны долдугаар сарын нэгний өдрөөс эхлэн тус компанийн дэлхий даяарх салбарт ажиллаж буй бүх ажилтнуудад хүйс хамаарахгүйгээр үйлчлэх аж. 

 

SCMP сонины мэдээлснээр, Хятадын арилжааны компаниуд дундаас ийм санаачилга гаргасан анхны компани нь Trip.com Group болж байгаа аж. Өмөн нь гагцхүү төрийн болон орон нутгийн эрх баригчид л хүн амын өсөлтийг дэмжсэн төрөл бүрийн төслүүдийг санал болгож байв. Хятад улс ийнхүү хүн амын өсөлтөд онцгой анхаарах болсон нь 2022 оны дүнгээр тус улсын хүн ам сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаа буурсан дүнтэй гарсантай холбоотой юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oliviastephen02:
Everyone deserves a happy relationship or marriage, I was hurt and heart broken when my husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr.Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, you can contact him now. I will advice anyone that have relationship problem or marriage problem, financial Difficulty, court case problem contact Dr Excellent now, he's the solution to all you problems. Here his contact. WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,Read about him here: https://drexcellentspellcaster.godaddysites.com
2023-07-03