Коран судар шатаасанд дургүйцэж байгаагаа Ромын пап илэрхийлжээ

Коран судар шатаасанд дургүйцэж байгаагаа Ромын пап илэрхийлжээ

Ромын пап Франциск Стокгольмд Коран судар шатаасан зэрэг үйлдэлд гутаж байгаагаа илэрхийлжээ. Бусдыг доромжлохын тулд эрх чөлөөг ашиглаж байгаа нь байж болшгүй хэрэг хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

 

"Би ийм үйлдлийг хараад үнэхээр дургүйцэж, гутаж байна. Ард түмэн ариун гэж дээдлэж буй ямар ч ном сударт хүндэтгэлтэй хандаж, сүсэгтнүүдийг хүндлэх ёстой. Үг хэлэх эрх чөлөөг бусдыг гутаан доромжлох шалтаг болгон ашиглаж болохгүй" хэмээн Ромын пап мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Стокгольм хотын төвд Иракаас цагаачилсан 37 настай Салван Момика гэх эр цагдаагийнхны зөвшөөрлийг авч, хотын төвд байх сүмийн ойролцоо Коран судрыг шатаасан юм. Тэрбээр энэ үеэрээ Коран судрыг урж, номын хуудсаар гутлаа арчиж, мусульман шашинтнууд идэхийг цээрлэдэг гахайн махыг номон дээр тавьж, судрыг шатаасан. Эрх баригчид энэ үйлдлийг "зөвшөөрөгдсөн арга хэмжээ" хэдий ч зохисгүй үйлдэл хэмээн мэдэгдэж байв. Ирак Коран судар шатаасан цагаачийг хүлээлгэн өгөхийг Шведээс шаардсан бол Багдад хотод эсэргүүцэгчид Шведийн элчин сайдын яам руу дайрчээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oliviastephen02:
Everyone deserves a happy relationship or marriage, I was hurt and heart broken when my husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr.Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, you can contact him now. I will advice anyone that have relationship problem or marriage problem, financial Difficulty, court case problem contact Dr Excellent now, he's the solution to all you problems. Here his contact. WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,Read about him here: https://drexcellentspellcaster.godaddysites.com
2023-07-03