Өнгөрсөн долоо хоногт 17 настай хүү цагдаагийн гарт амиа алдсанаас үүдэлтэйгээр Францын олон хотод эсэргүүцэл, эмх замбараагүй байдал газар авч, үймээн зургаа дахь өдөртөө үргэлжилж байна.
Нөхцөл байдал намжихгүй байгаагийн улмаас Францын хойд хэсгийн хэд хэдэн нутаг дэвсгэрт хөл хорих цаг тогтоожээ. Тухайн бүсээс хамаарч хөл хорих цаг 20:00-22:00 цагийн хооронд эхэлж байгаа гэнэ. Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Лилль, Денан, Круа,Рубе хотуудад хөл хорих цаг тогтоосон бол эдгээрийн заримд нь зөвхөн насанд хүрээгүй хүүхдүүдийг оройн цагаар гарахыг хориглосон бол зарим хотод насанд хүрэгчдэд ч энэ хориг хамааралтай аж.
Цагдаагийн гарт 17 настай хүү амиа алдсантай холбоотой гарсан эсэргүүцлийн жагсаал тэр өдрөө л эмх замбараагүй байдал болон хувирсан бөгөөд тав хоногийн хугацаанд эмх замбараагүй байдалд оролцогчид олон зуун дэлгүүр, банкны салбарыг тонож, цагдаагийн алба хаагчид руу халдсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |