Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
"Жаст"-ын Ш.Батхүүд ЕСӨН жилийн хорих ял оноов
2023-07-03

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хохирогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Төрийн банкны хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид, шүүгдэгч Ш.Батхүү, Э.Сүрэн, Ч.Ганзориг, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос Г.Амарбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж,  Г.Алтанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

 

Ш.Батхүүг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, хуурамч бичиг баримт үйлдэн, ашиглаж, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан, нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн, залилах гэмт хэргийг албан тушаалаа ашиглан үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг албан тушаалаа ашиглаж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. Улмаар Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар нийт 10 жил хорих ял оногдуулсан байна.

 

Ч.Ганзоригийг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн, уг гэмт хэрэгт Б.Мөнхжаргалыг хамжсан гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд нь 14 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Э.Сүрэнг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж, шүүхэд гаргаж өгсөн, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэм буруутайд тус тус тооцож, 35 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж, Ш.Батхүүд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нийт биечлэн эдлэх хорих ялыг 9 жилийн хугацаагаар тогтоосон байна.

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхээс Г.Амарбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, мөн давж заалдах шатны шүүхээс Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол магадлалд зохих өөрчлөлт орууллаа. Түүнчлэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгийг хураасан, буцаан олгосон зарим заалтыг хүчингүй болгох, зөвтгөн өөрчлөх шийдвэрийг гаргасан байна.

Shuud.mn
Сонин хачин
Elvis Dody:
I'm sure I am not the only one who knows the most reliable Recovery Agency. I see a lot of recommendations online and it’s already obvious there are bad eggs online who will only add to your mystery. The best thing that happened to me this month is coming across a reliable Recovery Agency. Geo Coordinates Hacker, a professional hacker and private investigator. I had invested $97,000 into a cryptocurrency platform that turned out to be a scam and I had no idea how to get back my money until someone recommended me to Geo Coordinates Hacker. I contacted them, and they were able to recover everything from these scammers without breaking a sweat. I’m truly grateful and I’m sharing this out there with everyone. You might have been involved in a romance scam, or fake cryptocurrency investment, and you wish to get back your money, then you need to contact Geo Coordinates Hacker too. Don’t let anyone get away with your hard-earned money. This is their Email Address: (geocoordinateshacker@proton.me.) (geovcoordinateshacker@gmail.com)
2023-12-14
Зочин:
Хулгайн мөнгөөр авсан адууг нь хураа. Манлай хулгайчдын морийг наадамд бүү уралдуул
2023-07-03
Зочин:
Эрдэнэт үйлдэрээс хурдны удмын адуун сүрэгтэй удам дамжсан манлай уяачид төрж байна. Зэс биш адуу үржүүлдэг юм боловуу. Манлай уяач Ч.Ганзориг, Г.Тэмүүлэн Уралдааны бай горьдсон Их тамирын шунахай оркууд. Шунал хязгааргүй гэн энээ
2023-07-03
oliviastephen02:
Everyone deserves a happy relationship or marriage, I was hurt and heart broken when my husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr.Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, you can contact him now. I will advice anyone that have relationship problem or marriage problem, financial Difficulty, court case problem contact Dr Excellent now, he's the solution to all you problems. Here his contact. WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,Read about him here: https://drexcellentspellcaster.godaddysites.com
2023-07-03
шударга иргэн:
маш товчхоноор хэлэхэд 1. эрдэнэт үйлдвэр иргэниы журмаар шүүхдээд 30 сая доллароо олж авааоай тэр хооронд нь бид нар бензин колонкийн ашиглаад хуурамч шатахуунаа зараад байж байнаа гэсэн шийдвэр гаргасан байна.
2023-07-03