Францад машин жолоодон явж байхдаа цагдаагийн шаардлага биелүүлээгүйн улмаас буудуулж амиа алдсан 17 настай Наэлийн үхлийн дараа Францын олон хотод эмх замбараагүй байдал дэгдэж, үймээн зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Харин амиа алдсан хүүгийн эмээ олон нийтэд хандаж үймээнийг зогсоохыг уриалжээ.
"Энэ үймээн зогсоосон гэж хүсэж байна. Тэд Наэлийн үхлийг шалтаг болгон ашиглаж байна. Хүн бүр тайвшраасай гэж бид хүсэж байгаа. Сургуулийг битгий сүйтгэ, автобус битгий эвд" хэмээн 17 настай хүүгийн эмээ Надия BFM TV-д ярьжээ. Мөн энэ бүхнээс залхсан, "бүх зүйл дууссан", үймлээ гээд ач хүүг нь эргүүлээд амилуулахгүй хэмээн онцлоод ач хүүг нь буудсан цагдаа шударга шийтгэл хүлээнэ гэдэгт итгэж байгаагаа илэохийлсэн байна.
Наэлийг буудсан цагдаа хүний амь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан юм. Хэдийгээр хууль сахиулагчид 17 настай хүүгийн үхэлтэй холбоотой хэргийг үнэн зөвөөр шийднэ гэж амласан ч Францад эмх замбараагүй байдал намжихгүй хэвээр байна. Парисын дагуул хотуудад олон хүн цуглан, үймээн дэгдээж байгаагийн ихэнх нь өсвөр насны хүүхдүүд байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |