"Вагнер" хувийн цэргийн компанитай холбоотой, ажлын зар нийтлэдэг Телеграм хуудсанд хөлсний цэргүүдийг элсүүлэх ажил нэг сарын хугацаанд зогсох болсон тухай мэдээлэл ням гарагт нийтлэгджээ.
"Вагнер" хувийн цэргийн компани түр хугацаанд цэргийн тусгай ажиллагаанд оролцохгүй, Беларусь руу явсантай холбоотойгоор бид Вагнер компанид хөлсний цэргүүд элсүүлэх ажлыг нэг сарын хугацаагаар зогсоож байна" гэж мэдээлэлд өгүүлжээ.
Эргэн сануулахад, зургадугаар сарын 24-ний өдөр Пригожиний тэргүүлсэн "Вагнер" компани Орост бослого дэгдээх оролдлого хийсэн. Пригожин Шойгу болон Герасимов нарыг дайнд ялагдаж байгаад буруутган, "шударга ёсны марш" эхлүүлж байгаагаа зарлаж байлаа. Нэг өдөр үргэлжилсэн энэ бослого Беларусийн Ерөнхийлөгч Лукашенкотой Пригожин хэлэлцээ хийснээр өндөрлөж, вагнерчууд Беларусийг зорьсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |