Мексикийн Сан-Педро-Уамелула эмэгчин матартай хуримаа хийжээ. Энэ хачирхалтай үйл явдлын талаарх мээдэллийг The Mirror дамжуулсан байна.
"Бид нэг нэгэндээ хайртай учир би хариуцлага хүлээж байна. Энэ бол нэн чухал. Хайргүй бол гэрлэлт үгүй. Би гүнж бүсгүйтэй гэрлэхийг зөвшөөрч байна" хэмээн хотын дарга Виктор Уго Соса мэдэгдсэн гэнэ. Түүний "сүйт бүсгүй" нь Алисия Адриина гэх нэртэй эмэгчин матар бөгөөд түүнийг хуримын ёслол дээр ч авчиржээ.
Хотын дарга матартай гэрлэсэн нь "солиорсон", эсвэл "онцгойрох" гэсэн үйлдэлтэй огтхон ч холбоогүй аж. Энэ нь Сан-Педро-Уамелула хотод XVIII зуунаас хойш хадгалагдан үлдсэн заншил юм байна. Жил бүр энэ хотод хотын дарга эмэгчин матартай гэрлэх бэлгэдэл хурим болдог гэнэ. Эмэгчин матар байгаль эхийг бэлгэддэг бөгөөд тухайн хотын дарга матартай гэрлэснээр хүн дээд тэнгэртэй нэгдэж, нутаг орон элбэг хангалуун байна гэж үздэг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |