Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Венесуэлд Су-30 сөнөөгч онгоц сүйрчээ
2023-07-03

Венесуэлийн Миранда мужид тус улсын Агаарын цэргийн хүчний Су-30МК2 сөнөөгч онгоц сүйрчээ. Энэ талаарх мэдээллийг Венесуэлийн Агаарын цэргийн хүчнээс авсан эх сурвалжтайгаар Коммерсант дамжуулсан байна. 

 

Су-30МК2 сөнөөгч онгоц сургалтын нислэгийн үеэр сүйрсэн бөгөөд хоёр нисгэгч хоёул онгоцыг орхиж чадсан ч нэг нь амиа алдсан гэж Венесуэлийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Энэ сөнөөгч онгоц Венесуэлийн Тусгаар тогтнолын өдөрт зориулсан парадад бэлтгэх үеэрээ ийнхүү сүйрчээ.

 

Сөнөөгч онгоц сүйрсний улмаас онгоцыг орхин, газардах үедээ хурандаа Паулино Хосе Миллан сабион амиа алдсан байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро амиа алдсан хурандаагийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, сүйрлийн шалтгааныг тогтоох үүрэг өгчээ.

 

Энд дуулгахад Су-30 нь Зөвлөлт, Оросын хоёр суудалтай сөнөөгч онгоц бөгөөд Су-30МК2V нь Венесуэлд зориулсан хувилбар аж. 2018 оны мэдээллээр Венесуэлд энэ төрлийн сөнөөгч онгоц 23 байсны нэг нь 2019 онд сүйрсэн гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин