Украин дахь Оросын цэргийн нэгдсэн бүлэглэлийн орлогч командлагч Сергей Суровикин баривчлагдсан гэсэн мэдээллийг Батлан хамгаалах яаманд ойр хоёр эх сурвалж The Moscow Times сонинд өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Пригожиний бослогыг дэмжсэн гэгдэж буй Оросын генералыг баривчилжээ
Ийнхүү баривчлагдсан ОХУ-ын Зэвсэгт хүчний генерал Сергей Суровикин 2017 оноос эхлэн "Вагнер" хувийн цэргийн компанийн хүндэт гишүүн байсан гэнэ. Энэ талаар "Досье" төв мэдээлжээ. "Сергей Суровикин болон өөр 30 гаруй Оросын генерал, албан тушаалтан Вагнерын хүндэт гишүүн байсан" хэмээн мэдээлэлд өгүүлсэн байна.
"Досье" төв шинжээчдийн олж авсан баримт бичиг дээр тулгуурлан ийм мэдээлэл нийтэлжээ.
Мэдээлэлд өгүүлснээр, генерал Суровкин М-3744 дугаартай хувийн тэмдэгтэй гэнэ. Оросын өндөр албан тушаалын цэргийн алба хаагчид багтаж байгаа бусад хөлсний цэргүүдийн нэр ч тодорсон, тэдний талаар дараа нь мэдээлнэ гэж "Досье" мэдээлжээ.
Энд дуулгахад, Оросын хараат бус хэвлэлүүдийн мэдээлснээр, Суровикин өдгөө шоронд биш харин өөр "нэг газарт" саатуулагдсан байгаа гэнэ. Мөрдөн байцаагчид генералын талыг баримтлагч цэргүүдийг өдөөн хатгахгүйн тулд генералтай тун болгоомжтой харьцаж байгаа гэх мэдээлэл гарчээ. Оросын Батлан. хамгаалах яам Суровикин саатуулагдсан гэсэн мэдээллийг баталсан. Түүнийг вагнерчуудыг дэмжсэний улмаас баривчилсан хэмээн сэтгүүлчид таамаглаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |