Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнаийн хэвлэлийн нарийн бичгийн дарга бие хамгаалагчтай учир ургуулсан гэсэн дуулианы улмаас ажлаасаа халагджээ. Энэ талаар SCMP сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнийн хэвлэлийн төлөөлөгч Колас Ётака эхнэртэй бие хамгаалагчтай учир ургуулсан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсны дараа тэрбээр ажлаасаа халагдах өргөдлөө өгчээ. Колас Ётака 2022 онд Ли гэх бие хамгаалагчтай амрагийн харилцаатай байсан гэх бөгөөд Ли нь гэр бүлтэй байсан аж. Колас энэ мэдээллийн дараа олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа, бие хамгаалагч эрийг гэрлэсэн гэдгийг мэдээгүй, мөн "дотно харилцаанд ороогүй" хэмээн бичсэн гэнэ.
Лигийн эхнэр Цай Инвэнийн хэвлэлийн төлөөлчгийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэхээр 32 мянган доллар шаардсан байна. Тавйанийн тэргүүн Цай Инвэнь хэвлэлийн төлөөлөгчийнхөө хүсэлтийг хүлээн авч ажлаас нь чөлөөлжээ. Колас Ётака нь 49 настай, ганц бие аж. Тэрбээр Тайвань арлын уугуул оршин суугчид болох амис цөөнхийн төлөөлөгч гэнэ. Мөн цөөнхийн төлөөлөгчдийн дундаас анх удаа төрийн тэргүүний захиргаанд ажилласан хүн болж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |