Сирийн Ерөнхийлөгч Башар асадын хүү ОХУ-ын Москвагийн их сургуулийг төгсчээ. Энэ талаарх мэдээллийг The Moscow Times сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Башар Асадын хүү Хафез Асад Москвагийн их сургуулийг онц дүнтэй төгссөн гэнэ. Тэрбээр тооны онолын сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ.
Москвагийн их сургуулийн төгсөгчдөд диплом гардуулах ёслол саяхан болж, энэ ёслолд их сургуулийн захиргаанаас өгсөн тусгай урилгаар Сирийн тэргүүн хатагтай, Хафезын ээж Асма Асад ирж оролцсон байна. Башар болон Асма Асад нар Хафез, Зейна, Карим гэсэн гурван хүүхэдтэй. Том хүү Хафезыг Сирийн тэргүүн асан өвөө Хафез Асадын нэрээр нэрлэсэн гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |