1. Bugatti Chiron Profil?e
2023 онд үйлдвэрлэгдсэн Bugatti Chiron Profil?e машин дэлхийн хамгийн үнэтэй машинд тооцогдож байна. Энэ машин цор ганц хувиар үйлдвэрлэгдсэн, дөрвөн турбинтэй, 1479 морины хүчтэй хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд хурд нь ердөө 2,3 секундэд 100км/цаг хүрдэг аж.
Машины үнэ 9 792 500 евро буюу монгол мөнгөөр 37,3 тэрбум төгрөг.
2. Bugatti Centodieci
Бугатти брэндийн 110 жилийн ойд зориулан цөөн тоогоор гаргасан энэ машин дөрвөн турбинтэй, 1578 морины хүчтэй W16 хөдөлгүүрээр тоноглогджээ. Энэ машин 2,4 секундэд 100 км/цагийн хурд авах чадвартай аж. Centodieci ердөө 10 хувь үйлдвэрлэгджээ.
Машины үнэ: 9 сая евро буюу монгол мөнгөөр 34.2 тэрбум төгрөг.
3. Pagani Huayra Codalunga
Pagani Grandi Complicazioni компанийн бүтээсэн энэ машин ердөө таван хувь үйлдвэрлэгджээ. Энэ машин 829 морины хүчтэй Mercedes-AMG V12 мотороор тоноглогджээ.
Машины үнэ: 7 000 000 евро буюу монгол мөнгөөр 26,7 тэрбум төгрөг.
4. Bugatti W16 Mistral
Энэ машин ердөө 99 хувиар үйлдвэрлэгджээ. Үүнд 1578 морины хүч бүхий дөрвөн турбинтэй 8 литрийн 16 цилиндрэт хөдөлгүүр суурилуулсан байна.
Машины үнэ: 5 000 000 евро буюу монгол мөнгөөр 19 тэрбум төгрөг. .
5. Koenigsegg CC850
CC850 бол компанийн үүсгэн байгуулагч Кристиан фон Кенигсегийн 50 насны ойд зориулагдсан загвар юм. Энэ загварыг ердөө 70 хувь үйлдвэрлэжээ. 1169 морины хүчтэй, 5,1 литрийн V8 хөдөлгүүртэй.
Машины үнэ: 3 397 000 буюу монгол мөнгөөр 129 сая төгрөг.
Уншиж байна |