Зургадугаар сарын 27-ны өдөр 17 настай өнгөт арьст хүү цагдаагийн гарт амиа алдсаны дараа эхэлсэн Парисын Нантер болон бусад дагуул хотууд дахь үймээн намжаагүй хэвээр байна.
Сүүлийн үеийн мэдээллээр, Нантер хотод болсон үймээний үеэр пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө 421 хүнийг цагдаагийнхан баривчилжээ. Цагдаагийн хэлтэст хүргэгдсэн хүмүүсийн ихэнх нь 18 хүртэлх наснныхан байгаа аж.
Эргэн сануулахад, зургадугаар сарын 27-ны шөнө 17 настай өнгөт арьст хүү машин жолоодож явах үед нь цагдаагийн алба хаагч машинаа зогсоох шаардлага тавихад хүү шаардлагыг биелүүлээгүйн улмаас цагдаа түүн рүү буудсанаар жолооч газар дээрээ нас барсан. Үүний дараа Нантер хотын оршин суугчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар энэ нь эмх замбараагүй байдал болон үргэлжилж байгаа юм. Эсэргүүцэгчид үймээний үеэр дэлгүүр, худалдааны төв тоносон хэрэг ч гарсан бөгөөд эмх замбараагүй байдал Парисын дагуул хотуудаас хальж, Бельгийн нийслэл Брюссель хотод ч өрнөж байна. Энэ хотод Африк гаралтай өсвөр настнууд мөн л үймээн дэгдээж, олон машин шатаан, цагдаагийнханд эсэргүүцэл үзүүлсээр байгаа аж.
Францад дэгдсэн үймээн Брюссельд үргэлжлэв
Г.Бямбасүрэн