Олон эмэгтэй, нэг охины нүцгэн зургийг нууцаар авч байсан АНУ-ын иргэн 45 настай Дариус Брэдфордод шүүхээс бүх насаар нь хорих ял оноожээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна.
Хэрэгтэн этгээд техникийн засвар үйлчилгээний мэргэжилтнээр ажилладаг байжээ. Тэрбээр албан тушаалаа ашиглан, эмэгтэйчүүдийн гэрт нэвтрэн орж, угаалгын өрөөнд нь ухаалагр утас суурилуулдаг байсан гэнэ. Түнүчлэн олон нийтийн газарт эмэгтэйчүүдийн банзалны доогуур камераа чиглүүлэн зураг авдаг байсан аж.
Брэдфордын үйлчлүүлэгчдийн нэг угаалгын өрөөнөөсөө видео бичлэг хийж байсан гар утсыг олсноор түүний хэрэг илэрчээ. Бүсгүй цагдаагийн газарт хандаж, хууль сахиулагчид гэмт хэрэгтнийг олж тогтоон, гэрт нь нэгжлэг хийх үеэр 47 эмэгтэйн нүцгэн бичлэг олсон байна. Тэдний дунд Брэдфордын салсан найз бүсгүйн 15 настай охины бичлэг ч байсан гэнэ.
Брэдфорд 15 жилийн өмнө их дэлгүүрт эмэгтэйчүүдийн зургийг нууцаар авч байсныхаа төлөө баривчлагдаж байжээ. Тухайн үед түүнд тэнсэн харгалзах ял оноож, бэлгийнх гэмт хэрэгтнүүдэд зориулсан эмчилгээнд хамрагдахыг үүрэг болгосон байна. Харин Брэдфорд ийм эмчилгээнд хамрагдахаас татгалзсан тул тэнсэн харгалзах ялыг хорих ял болгон өөрчилж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |