Францын нийслэл Парис хотын дагуул хот болох Нантер хотод 17 настай өнгөт арьстан хүү цагдаагийн гарт амиа алдсаны дараа энэ хотод үймээн, эмх замбараагүй байдал дэгдсэн. Энэ үймээн Нантер төдийгүй зэргэлдээх хотууд төдийгүй Брюссельд ч өрнөсөн юм.
Сүүлийн үеийн мэдээллээр, Парис хот дахь эмх замбараагүй байдлын үеэр эсэргүүцэгчид дээрэм тонуул хийж байгаа гэнэ. Франс Пресс агентлагийн мэдээлснээр, эсэргүүцэгчид хоёр дэлгүүр тоносны нэг нь алдартай спортын брэндийн дэлгүүр байжээ. Дэлгүүрийн барааг 40 орчим хүн тоносноос 11-ийг нь цагдаагийнхан баривчилсан байна.
Түүнчлэн Нантер хотод супермаркет руу ачааны машинаар дайрах оролдлого хийжээ. Парисын дагуул хотуудад эмх замбараагүй байдал үргэлжилсээр байгаа бөгөөд үймээнийг дарахаар 2000 гаруй цагдаагийнхан ажиллаж байгаас гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |