Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 09 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нууцын зэрэглэлтэй учраас ХААЛТТАЙ эхэлсэн.
Гэвч шүүх хурлыг хойшлуулж долоодугаар сарын 20-ны 09.00 цагт товлосон байна. Ингэснээр Ц.Хулангийн Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх гурав дахь удаагаа хойшиллоо.
Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас “...гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах..." гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг.
Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
“1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг.