Украинд энх тайвныг тогтоох цаг нь ирсэн, АНУ зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, энхийн зохицуулалтад дэмжлэг үзүүлж эхлэх ёстой гэж Дональд Трамп мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Трамп ийм байр суурийг Ройтерс агентлагт ярилцлага өгөх үеэр илэрхийлсэн байна.
"Яг одоо АНУ хийх ёстой нэн чухал зүйл нь энх тайвныг тогтоохын тулд Орос, Украиныг хөтлөх явдал. Үүнийг хийх цаг нь ирсэн" хэмээн Трамп мэдэгджээ.
Ерөнхийлөгчийн албан тушаалд байсан ийм дайныг гаргахгүй байх байсан хэмээн удаа дараа мэдэгдэж байлаа. Түүнчлэн 2024 оны 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулвал өнөөгийн дайныг хэдхэн өдрийн дотор зохицуулж, нөхцөл байдлыг хяналтдаа авна гэж мэдэгдэж байсан. Гэхдээ тэрбээр Орос, Украины дайныг зогсоож, энх тайванд хүрэх замыг хэрхэн харж байгаагаа дэлгэрэнгүй ярьж байгаагүй юм.
Г.Бямбасүрэн