Жуулчид хамгийн ихээр зорьдог, Бали арлын хоёр наран шарлагын газраас хүмүүст аюултай бактери илэрчээ. Энэ талаар далайн уснаас тогтмол дээж аван судалдаг хараат бус шинжээчид анхааруулсан талаар The Bali Sun сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Семиньякийн Петитенгет болон Чангу дахь Бату Болонг наран шарлагын газруудаас ийм аюултай бактери илэрчээ. Тодруулбал далайн ус E-coli гэдэсний савханцраар бшохирдсон бөгөөд энэ нь хүмүүсийн дунд өвчлөл тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг судлаачид анхааруулсан байна. Ийм бактери тарах болсон нь хүний ялгадас тэнгисийн усанд орсонтой холбоотой аж.
Далайн усанд гэдэсний савханцар илэрсэн тул сэлэх болон түүхий далайн бүтээгдэхүүн идэхэд эрсдэлтэйг судлаачид сануулжээ.
Г.Бямбасүрэн