Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Орост шүлсээ хаявал захиргааны хариуцлага тооцдог болжээ
2023-06-29

ОХУ-ын Ярослав муж олон нийтийн газар шүлсээ хаявал захиргааны хариуцлага тооцох журамтай болжээ. Ингэснээр тус муж энэ төрлийн үйлдлийг зөрчил гэж үзэх Оросын анхны муж болсон байна. 

 

Мужийн захирагч Михаил Евраев мэдэгдсэнээр, олон нийтийн газарт шүлсээ хаясан тохиолдолд хариуцлага хүлээлгэх тухай заалт "Захиргааны хэрэг зөрчлийн тухай" мужийн хуульд тусгагджээ. Энэ хуулийг зөрчвөл эхний удаад 1,5 мянган рубль, зөрчил давтагдвал хоёр дахин их торгууль оноох юм байна. 

 

"Манай улсад шүлсээ хаясны төлөө хариуцлага тооцдог анхны муж нь Ярослав муж болж байна. Манайхаас гадна Сингапур, Казахстан гэсэн ердөө хоёр орон л ийм захиргааны хариуцлага тооцох журамтай " хэмээн мужийн захирагч онцолжээ.

 

Түүний өгүүлснээр, "Захиргааны хэрэг зөрчлийн тухай" мужийн хуулийг 16 жидийн туршид шинэчлээгүйн улмаас орчин цагаас ихээхэн хоцрогдсон тул зохих өөрчлөлтүүдийг оруулсан гэнэ.

 

Г.Бямбасзрэн

Shuud.mn
Сонин хачин