БНХАУ өндөр хурдны интернет, тэр дундаа 5G сүлжээг нэвтрүүлэх тал дээр хурдацтай ажиллаж байгаа юм. Тиймдээ ч энэ оны эцэс гэхэд 5G сүлжээг нийт нутгийн 90-ээс дээш хувьд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
China Mobile операторын мэдээлснээр, тав дахь үеийн 5G сүлжээ 2023 оны эцэс гэхэд Хятадын нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувьд хүртээмжтэй болох гэнэ. Өнөөдөр Хятададс тав дахь үеийн 2,7 сая станц байгаагийн 60 хувь нь энэ компанид хамаардаг аж.
China Mobile компани 2023 онд 5G сүлжээний 360 мянган станц шинээр барьж байгуулахаар төлөвлөсөн гэж SCMP сонин мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |