Байден уушгины хиймэл амьсгалын аппарат залгуулдаг болжээ

Байден уушгины хиймэл амьсгалын аппарат залгуулдаг болжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден унтах үедээ уушгины хиймэл амьсгалын аппарат ашигладаг болжээ. Энэ талаар Цагаан ордны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 

 

Сүүлийн өдрүүдэд Байдены нүүрэн дээр үлдсэн ул мөр сэтгүүлчдийн анхаарлыг татах болжээ. Ингээд Цагаан ордноос тодруулахад, уушгины хиймэл амьсгалын аппаратны багнаас үлдсэн ул мөр хэмээн тайлбарласан байна. Ингэснээр унтах үед амьсгал тасалдах, амьсгалахад хүндрэл учир зэрэг эмгэгүүдээс зайлсхийхэд нь туслаж байгаа хэмээн Цагаан ордны төлөөлөгч тайлбарлажээ. 

 

Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Байден унтах үед амьсгал тасалдах эмгэгтэй олон жил тэмцэж байгаа бөгөөд өмнө нь ч тэрбээр уушгины хиймэл амьсгалын апапарат ашиглаж байсан гэнэ. Тэрбээр 2008 онд энэ өвчнийхөө талаар мөн ярьж байжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Юун дахиж нэр дэвших,бушуухан ажлаа өгөөд уртын урт аян замд гарах болж дээ.
2023-06-29
Хөөрхий одоо хмрах хэрэгтэй болж дээ одоо залуум гарах
2023-06-29