Зургадугаар сарын 27-ны өдөр Францын нийслэл Парисын дагуул хотод цагдаа өсвөр насны хүүг буудаж хөнөөснөөс үүдэлтэйгээр энэ хотод эмх замбараагүй байдал дэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Францад цагдаагийнхан өсвөр насны хүүг хөнөөсний дараа эмх замбараагүй байдал дэгдэв
Нантер хотод цагдаагийн алба хаагч 17 настай хүүг буудан хөнөөсний дараа эхэлсэн эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийнхан 77 хүнийг баривчилсан байна. Зургадугаар сарын 27-ны өглөө Нантер хотод цагдаагийн алба хаагч 17 настай хүүг машин жолоодож явахад нь зогсохыг шаардахад өсвөр насны хүү шаардлагыг биелүүлээгүйн улмаас цагдаа түүн рүү буудаж, хүү газар дээрээ нас барсан юм. Харин энэ хэргийг үйлдсэн цагдааг санаатайгаар хүний амь хөнөөсөн хэргээр баривчилсан.
Энэ хэргийн дараа иргэд цагдаагийн газрын гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар эмх замбараагүй байдал дэгдэн эсэргүүцэгчид цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Зарим хүмүүс хашлага, хогийн сав шатааж, цагдаагийнхан руу эд зүйлс шидлэн, цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашиглаж байлаа. Энэ эмх замбараагүй байдал Парисын бусад дагуул хотуудад ч гарчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |