Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ
Жүжигчин Кевин Спейситэй холбогдох хэргийн шүүх хурал Лондонд эхэллээ
2023-06-29

Америкийн жүжигчин Кевин Спейситэй холбогдох хэргийн шүүх хурал  Лондон хотноо эхэлжээ. Шүүх хурлын сонсгол хэдэн долоо хоног үргэлжилж, долдугаар сарын сүүлээр дуусна гэж МИР24 мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Спейси 12 зүйл ангиар буруутгагдаж байгаа гэнэ. Тэдгээрийн дунд хүчирхийлэл, зүй бус авир, бэлгийн дарамт зэрэг хэргүүд багтаж байгаа бөгөөд эдгээр хэргийн улмаас Оскарын шагналт жүжигчин сүүлийн жилүүдэд ямар ч кинонд тоглох боломжгүй болсон юм.

 

Харин одоо түүнийг бүх насаараа хоригдох ял хүлээж байгаа аж. Учир нь тэрбээр 2001-2013 онуудын хооронд олон хүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдаж байгаа. Анх 2017 онд жүжигчин Энтони Рэпп түүнийг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгасны дараа дахин 30 хүн түүнийг ийм хэрэгт буруутгасан. Энэ дуулианаас болж Спейси "Хөзрөн байшин" цувралд бүтээж байсан дүрээ алдаж, Холливудад кинонд тоглохоо больсон юм. 

 

Харин жүжигчин өөрөө гэм буруугаа хүлээхээс татгалзсан. Шүүх хурлын танхимд сэтгэгдэл өндөртэй ирж, өөрийг нь угтсан сэтгүүлчид рүү инээмсэглэн мэндчилсэн гэж МИР24 мэдээлжээ. Спейсид холбогдох хэргийн үндсэн сонсгол зургадугаар сарын 30-ны өдөр эхэлж, үүний дараа яллагч болон өмгөөлөгч талууд тангарагтны шүүгчдийн өмнө өөрсдийн үндэслэлийг танилцуулах аж.

 

2022 оны 10 дугаар сард Нью-Йоркийн тангарагтны шүүх жүжигчин Рэппд бэлгийн дарамт үзүүлсэн гэх Спейсигийн хэргийг цагаатгасан юм. Харин Их Британид Спейсигийн эсрэг 12 хэрэг үүсгэснээр бэлгийн дарамттай холбоотой дуулиан үргэлжилж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин