Израилийн парламентын гишүүн Шарен Хаскель хөхүүл хүүхэдтэйгээ ажил дээрээ ирсэн ч түүний хурлын танхим руу оруулаагүй гэнэ. Энэ талаар DW мэдээлжээ. Шарен Хескель саяхан мэндэлсэн охиноо аван ажилдаа ирсэн бөгөөд хурлын үеэр индэр дээрээс үг хэлэх ёстой байсан ч хурлын дарга зөвшөөрөөгүй байна.
Хурлын дарга Уриэль Босо эмэгтэй гишүүн хүүхэдтэйгээ хамт үг хэлэх эрхгүй гээд бүсгүйг охиноо танилууддаа харуулж үлдээх, эсвэл үг хэлэхээ хойшлуулахыг санасл болгоход бүсгүй татгалзжээ. "Ажилладаг ээжүүд байдаг. Тэд ажил хийдэг ч ээж хэвээрээ л үлддэг" хэмээн Хаскель өгүүлжээ.
Түүний өгүүлснээр, олны анхаарлыг татах гэсэндээ биш харин харуулж үлдээх хүн байгаагүй тул охиноо ажилдаа авчирсан гэнэ. Харин хурлын дарга Босо энэ үгийг сонсоод ч бодлоо өөрчлөөгүй бөгөөд Израилийн хуулиар парламентын гишүүн үг хэлэхдээ индэрийн ард ганцаараа зогсох ёстой байдаг хэмээн "хатуурхжээ".
Г.Бямбасүрэн
Уншиж байна |