Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Хүчирхийлэлд буруутгагдаж буй Линдеманныг эсэргүүцэгчид Рамштейн хамтлагийн байранд халджээ
2023-06-29

Рамштейн хамтлагийн дуучин Тилль Линдеманн шүтэн бишрэгч бүсгүйчүүдээ хар тамхи, согтууруулах ундаагаар дайлж, дараа нь хүчирхийлсэн гэх мэдээлэл энэ сарын эхээр гарч, ихээхэн дуулиан дэгдээсэн. Энэ хэргийг Германд шалгаж эхэлсэн бөгөөд харин идэвхтнүүд өөрсдийн аргаар "тооцоо боджээ". 

 

DW агентлагийн мэдээлснээр, зургадугаар сарын 28-ны өдөр Берлин дэх Рамштейн хамтлагийн төв байр руу эсэргүүцэгчид халдан, цонхыг нь хагалж, хана руу будаг цацсан байна. Мөн барилгын ханан дээр "гэмт хэрэгтнүүд тайзнаа гарах ёсгүй" хэмээн бичсэн талаар Берлиний цагдаагийн газар баталжээ. 

 

Энэ хэргийг үйлдсэн гэдгээ North East Antifa Berlin хэмээх зүүний радикал бүлэглэлийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Ингэснээр Рамштейны дуучин Тилль Линдеманныг бэлгийн дарамтад буруутгасан эмэгтэйчүүдтэй эв санаа нэг байгаагаа харуулахыг зорьсон гэж тэд олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичжээ.

 

Энд дуулгахад, Германы алдарт Рамштейн хамтлагийн гоцлол дуучин Тилль Линдеманн бэлгийн хүчирхийлэлд буруутгагдсанаас үүдсэн дуулианы улмаас Рамштейны гишүүд хамтлагаа тараах талаар ярилцаж байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. Рамштейны гоцлол дуучин Линдеманныг шүтэн бишрэгч Шелби Линн бэлгийн хүчирхийлэлд буруутгасны дараа хамтлагийн гишүүдийн хооронд үл ойлголцол гарсан гэнэ. Хамтлагийн гишүүд Линдеманны "зан байдалд ихээхэн тааламжгүй хандаж байгаа"-гаа илэрхийлсэн бөгөөд тэд өөрсдийгөө үлгэр жишээ гэр бүлсэг хүмүүс, шүтэн бишрэгч эмэгтэйчүүддээ бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэгт орооцолдох хүсэлгүй байна хэмээн мэдэгджээ. Тиймээс Рамштейн хамтлагийнхан Линдеманнтай хамт тоглолт зохион байгуулахгүй байхад бэлэн байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин