АНУ-ын Эргийн хамгаалалтынхан Атлантын далайн ёроолоос Титан шумбагч аппаратын хэлтэрхий болон энэ аппарат сүйрэх үед амиа алдсан хүмүүсийнх байж болзошгүй цогцосны үлдэгдлийг гаргажээ. Энэ талаар Эргийн хамгаалалтын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
"АНУ-ын Эргийн хамгаалалт далайн ёроолоос, Титан гүнийн шумбагч аппарат осолдсон хэсгээс хэлтэрхий болон эд мөрийн баримтуудыг гарагж авсан. АНУ-ын эмнэлгийн ажилтнууд сүйрлийн газраас гаргаж ирсэн цогцосны үлдэгдлүүдэд шинжилгээ хийнэ" хэмээн мэдээлэлд өгүүлжээ. Түүнчлэн Титан шумбагч аппаратын сүйрэлтэй холбоотой хэргийг шалгах ажил үргэлжилж байгаа, энэ ажилд хэд хэдэн орны төлөөлөгчид багтсан гэдгийг онцолсон байна.
Эргэн сануулахад, дотроо таван хүнтэй Титан шумбагч зургадугаар сарын 18-ны өдөр шумбасныхаа дараахан холбоо тасарсан юм. Энэ аппарат Атлантын далайн ёроолд байх Титаник хөлөг онгоцын зүг шумбасан байна. Ингээд эрэн хайх ажлын хүрээнд зургадугаар сарын 23-ны өдөр шумбагчийн хэлтэрхийг олсон бөгөөд шумбагч аппарат далайн гүний даралтыг тэсвэрлээгүй дэлбэрсэн гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн юм.
Титаникийг зорьсон Титан шумбагч сүйрчээ
Г.Бямбасүрэн
Уншиж байна |